Saturday, November 23, 2024

Орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр гараагүй

Date:

Орон нутгийн болон аймгуудын замыг хаах эсэх шийдвэр нь Зам, тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл гараагүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Мөн тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл зам хааж магадгүй. Тиймээс хууль бусаар ан хийхгүй, тарвага болон бусад амьтны мах идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулжээ.

Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа “XIII зуун” цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Мөн баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолбор руу оруулахгүй байхаар зохицуулжээ.

Наадмын үйл ажиллагаа болж буй газрууд баярын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байх тул тухайн бүс рүү машин нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тиймээс “XIII зуун” цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш “XIII зуун” цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.

Одоогийн байдлаар шугам засварын ажилтай холбоотой зарим газарт зам хаасан. Мөн түр зуур, хүчтэй орсон аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг хөдөлгөөн сийрсэн 23:00-06:00 цагийн хооронд засаж, тодорхой гудамж талбайн замыг, хэсэг хугацаанд хаах юм байна.

Эвдрэл үүссэн, засварлагдаж байгаа замын байршил, цэг болон аймаг орон нутаг руу очих, туулах боломжит хугацааг тооцоолсон хүснэгтийг доорх зургаас харна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...