Saturday, November 23, 2024

Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө

Date:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар гардуулж өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хог хаягдлын менежментийг өөр шатанд хүргэх нэг гол ажил бол техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. 2019-2020 онд нийтдээ 35 хог хаягдлыг тээвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автомашиныг хүлээлгэж өгнө. Өнөөдөр эхний ээлжийн 10 автомашиныг есөн дүүргийнхээ хот тохижилтын байгууллагуудад гардуулж өгч байна. Та бүхнийхээ иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгах энэ үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь их чухал. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс бид нийтдээ 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон. Жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг. Гэхдээ бид 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна. Цаашдаа энэ тоог бид нэмэгдүүлж ажиллана” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...