Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ерөнхий сайдаас Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр Засгийн газрыг дараах бүтэцтэй байх саналыг өргөн барьсан юм байна.
Ерөнхий чиг үүргийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Чиглэлийн:
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам