Saturday, November 23, 2024

Хүнсний бүтээгдэхүүний жинг дутуу савласан зөрчил илэрчээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас удирдамжийн дагуу хяналт, шалгалтын ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ. Тухайлбал, өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн сүлжээ дэлгүүрт хэрэглэгчийн тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг шалгасан байна. Тухайлбал, “Миний” сүлжээ дэлгүүрт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрхийн хэрэгжилтийг шалгажээ.

Хуульд зааснаар хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд үйлдвэрлэгч энэ эрхийг нь хангах ёстой. Аливаа барааны хаяг, шошгоноос хэрэглэгч өөр хэрэгтэй мэдээллээ авсны үндсэн дээр сонголтоо хийдэг. Гэтэл энэ эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь ШӨХТГ-аас хийсэн хяналт, шалгалтын үеэр тогтоогджээ.

“Миний” сүлжээ дэлгүүрээс түүврийн аргаар сонгож авсан бүтээгдэхүүнүүдэд хаяг шошго нь ойлгомжгүй, монгол хэл дээрх тайлбаргүй, мөн бүтээгдэхүүн нь шошгон дээр тэмдэглэсэн жин, хэмжээндээ хүрэхгүй зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, нийт 24 нэр төрлийн бүтээгдэхүүнийг санамсаргүй авч үзэхэд 13-ынх нь жин дутуу байсан аж. 600 грамм гэж шошгон дээрээ бичсэн бүтээгдэхүүн 400 грамм байсан зөрчил ч илэрсэн байна. Мөн “Слава” үйлдвэрийн шар будаа шошгон дээрээ 1000 грамм гэсэн бичиглэлтэй боловч 994 грамм буюу 6 грамм дутуу, нарийн боов мөн 1000 грамм гэсэн боловч 986 граммаар савлагдсан, баяжуулсан “Лапша” гурил 5 килограмм гэж бичигдсэн боловч 492 грамм байжээ

Тиймээс ШӨХТГ-аас дэлгүүр, худалдааны төвүүд өөрийн дотоод хяналт, шалгалтаа чангатгах, үйлдвэрлэгч, импортлогчид хариуцлагаа сайжруулах, хууль тогтоомжийг мөрдөх шаардлагатайг анхааруулжээ. Мөн хэрэглэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа мэдээллийг нь шалгаж, давхар хяналт тавьж байх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд Хэрэглэгчийн утас 115-д хандан гомдол, санал, мэдээлэл өгөх боломжтойг онцолж байгаа юм.

Хэрэглэгч та бараа бүтээгдэхүүний талаар хуульд заасан дээрх мэдээллүүдийг шаардах эрхтэй.

Холбоотой бичлэгийг эндээс: https://www.facebook.com/afccpmongolia/videos/328917771450346/?t=186

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...