Saturday, November 23, 2024

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан ирүүлжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин уг цахилгаандаа, Хятад, Монгол улс бол уул уусаараа холбогдсон найрсаг хөршүүд. Ковид-19-ийн халдвар гарснаас хойш хоёр орон халдварын эсрэг хамтран ажиллаж, харилцан туслалцсан, бэрхшээлийг хамтдаа даван туулах гүн зузаан найрамдлыг харууллаа. Эрхэм дарга та дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг Хятад улсын үзүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлсэн билээ. Хятадын тал Монгол Улс, цаашлаад дэлхийн улс орнуудтай халдвраас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр цааш нь, саяхан ХКН байгуулагдсаны 99 жилийн ойн үеэр надад эрхэм дарга та тусгай захиа ирүүлсэн нь Хятад, Монголын хоёр нам, хоёр орны харилцааг та болон Монгол Ардын Намын зүгээс чухалчлан үздэг гэдгийг бүрэн харууллаа. ХКН, МАН-тай шат бүрийн олон салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү ихээр хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд оруулбаас зохих хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ши Жиньпин илгээсэн баярын захидалдаа, ХКН-ын уйгагүй хүчин чармайлтаар Хятад улс Ковид-19-ийн цар тахлын эсрэг амжилттай ажиллаж, өөрийн ард иргэдийнхээ амь насыг хамгаалаад зогсохгүй дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан юм, үүнд миний бие маш их хүндэтгэл илэрхийлж байна гэж тэмдэглэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...