Wednesday, October 7, 2026

АНУ, Европын удирдлагууд Украин дахь дайн 2027 он хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж, Украинд нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байна

Date:

ОХУ-тай хэлэлцээг сэргээх гэсэн оролдлого үр дүнд хүрээгүй тул АНУ болон Европын удирдлагууд Украин дахь дайн хамгийн багадаа ирэх он хүртэл үргэлжилнэ гэдэгтэй эвлэрсэн гэж нөхцөл байдалд ойр эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Bloomberg агентлаг дамжуулжээ.

Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч болох Жаред Кушнер болон Стивен Уиткофф нар Киев, Москвад хийсэн айлчлал дорвитой үр дүнд хүрээгүй байна. Тэдэнтэй гурван цаг гаруй хугацаанд ярилцсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өвөл ойртохын хэрээр Украинд өгөх цохилтоо нэмэгдүүлэхээр зэхэж байна гэж Европын албан тушаалтнууд Bloomberg агентлагт мэдээлжээ.

Эх сурвалжийн онцолсноор, хэлэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа зөөлрүүлэхэд бэлэн биш гэдэг нь тодорхой болсон, улмаар ойрын 6 сард ОХУ Украины эрчим хүч, дулаан хангамжийн системд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Нөхцөл байдал ийм байгаа үед Европ Украин руу агаараас эсэргүүцэн хамгаалах систем нэмэлтээр илгээхийн тулд нөөц боломж хайж байгаа талаар эх сурвалжууд онцолжээ. Улмаар Их Британи улс Украинд 100 сая фунт стерлингийн хэмжээтэй нэмэлт тусламжийн багц олгоно гэдгээ зарласан байна. Харин ХБНГУ өөрсдийн нөөцөөс Patriot-ын пуужинг Украинд шилжүүлнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.

Эх сурвалж: Bloomberg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...