Wednesday, October 7, 2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхлаа. Уулзалтаар хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурласан харилцааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтойг онцлоод, айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдийг салбар бүрд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович өмнө нь тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцаад, хоёр улсын харилцааг эдийн засаг, технологийн шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...