Wednesday, October 7, 2026

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.

Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байна. Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж түүхий эдээр хангах  нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал” гэдгийг тодотгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...