Wednesday, October 7, 2026

Жаред Кушнер: Орос, Украинтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулна

Date:

АНУ-ын Ерөнхийлөгчийн элч болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар ням гарагт Киев хотноо Украины удирдлагатай уулзан хэлэлцээ хийжээ.

Хэлэлцээний үеэр Жаред Кушнер “Орос, Украины дайны хоёр талтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй” хэмээн мэдэгдсэн байна. Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хийсэн уулзалт “нааштай болж өнгөрсөн, сонирхогч талууд зохих алхам хийвэл нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөх боломжтой” гэж хэлэлцээнд оролцсон төлөөлөгч Axios агентлагт мэдээлжээ.

Энэ уулзалтын үеэр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський дайн өвөл ч үргэлжлэх магадлалтай тул нөхцөл байдалд бэлдэх арга хэмжээний талаар хөндсөн байна. Харин Жаред Кушнер болон Стив Уиткофф нар өвөл болохоос өмнө хэлэлцээг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дайныг зогсоох төдийгүй Украинд урт хугацааны энх тайвныг тогтоох нөхцөл бүрдүүлэх зорилготойг Жаред Кушнер онцолсон байна. Түүнчлэн, хоёрдугаар сарын сүүлээр Иранд дайн эхлэхээс өмнө явагдаж байсан гурван талт хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатай гэж АНУ үзэж байгааг Кушнер цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Axios

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...