Wednesday, October 7, 2026

Адууны соёл, нүүдэлчин уламжлалыг дэлхийд таниулах “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр эхэллээ

Date:

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д эхэллээ. Уг арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчид хүрэлцэн ирж, үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж буй онцлогтой. Мөн иргэд үзэж сонирхох боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...