Thursday, October 8, 2026

“Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн ахлах эдийн засагч Артавазд Хакобян болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Японы Нийгмийн Хөгжлийн Сан (JSDF) болон Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийн хэрэгжилтийн явц,

төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Нэг сум — Нэг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” дэд хөтөлбөрийн биелэлтийн талаар санал солилцов.

Ингэхдээ төслийг төлөвлөсөн хугацаанд нь үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд үлдэж буй ажлуудыг эрэмбэлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...