Saturday, August 22, 2026

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Date:

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай лити-ион батарейн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын CATL /Contemporary Amperex Technology Co., Limited/ компанийн Гүйцэтгэх ерөнхийлөгч Оскар Луо, газрын дарга Кевин Юү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар CATL компаниас ирүүлсэн хамтын ажиллагааны саналын хүрээнд жишиг төсөл хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломж болон технологийн шийдлүүдийн талаар санал солилцов. Мөн хайгуулын төсөл, зэс хайлуулах үйлдвэр, ҮТП-ийн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” байгаль орчинд ээлтэй ногоон технологи, шийдлийг уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд CATL компанитай урт хугацааны стратегийн түншлэл хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Гүйцэтгэх захирал Б.Даваадалай илэрхийлэв.

CATL нь цахилгаан тээврийн хэрэгсэл болон эрчим хүчний хуримтлуурт зориулсан лити-ион батарейн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус компани 2025 онд дэлхийн цахилгаан автомашины батарейн зах зээлийн 39.2 хувийг эзэлж, бүтээгдэхүүнээ 21 сая гаруй цахилгаан автомашинд суурилуулсан байна. Мөн дэлхийн 25 улсад 2300 гаруй батарей, эрчим хүчний хуримтлуурын төсөл хэрэгжүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...