Saturday, August 22, 2026

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Date:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.

Иймд сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Сургууль хүрэх зам” төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...