Wednesday, October 7, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Date:

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи, инновац, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Samsung C&T корпорацын Ерөнхийлөгч И Жэ Он нар гарын үсэг зурлаа.

🤝 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

• Хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл

• Чухал ашигт малтмалын хамтарсан хайгуул, судалгаа

• Уул уурхайн дэвшилтэт технологи, цахим шилжилт

• Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр боллоо.

Samsung C&T-ийн Ерөнхийлөгч И Жэ Он: “Уул уурхайн салбарын цахимжилт, технологийн шинэчлэл болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр компани хооронд болон Samsung групптэй хамтран ажиллах боломжтой” гэдгийг онцлон хэллээ.

Мөн талууд хамтын ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.

Samsung группийн худалдаа, барилга, хөрөнгө оруулалтын тэргүүлэх компани болох Samsung C&T нь дэлхийн 47 улсад 131 салбартай.

2025 оны байдлаар тус корпорац:

• 86.5 их наяд вон — нийт хөрөнгө

• 40.7 их наяд вон — борлуулалтын орлого

• 3.3 их наяд вон — үйл ажиллагааны ашигтай ажиллажээ.

Монголын баялгийг үнэ цэнтэй болгох технологи, хөрөнгө оруулалт, дэлхийн мэдлэгтэй холбох чухал алхам боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...