Saturday, August 22, 2026

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгсөөр байна

Date:

ОХУ, Украины дайныг дипломат аргаар зохицуулах АНУ-ын зуучлалтай хэлэлцээ төдийлөн үр дүнд хүрээгүй, талуудын харилцан довтолгоо улам ширүүсэж байна. Сүүлийн үед ОХУ Украины хотуудад өгөх пуужингийн цохилтоо нэмэгдүүлсэн бол Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдийг гол байгаа болгож байгаа юм.

Тодруулбал, сүүлийн хоёр өдөр Украины Зэвсэгт хүчин фронтын шугамаас алс орших хоёр томоохон газрын тосны үйлдвэрт дроноор цохилт өгчээ. Тэр дундаа өнгөрсөн шөнө Ярославлийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байна. Энэ талаар Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн бөгөөд энэ үйлдвэр нь фронтын шугамаас 700 км зайд оршдог гэдгийг онцолжээ.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, тус улсдаа энэ салбарын томоохон таван компанийн нэгд тооцогддог “Славнефть” газрын тос хийн компанийн “Ярославнефтеоргсинтез” цохилтод өртсөн байна. Энэ үйлдвэр он гарснаас хойш зургаан удаа халдлагад өртөж байсан аж.

Ярославль мужийн захирагч өнгөрсөн шөнө тус мужийг чиглэсэн халдлагыг дайн гарснаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй довтолгоо байсан хэмээн мэдэгдсэн байна.

Дроны халдлагын талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичихдээ “ОХУ энх тайвныг сонгох ёстой” хэмээн онцолсон байна. Түүнчлэн энэ довтолгооноос нэг өдрийн өмнө хилээс 1300 км зайд орших Уфа дахь “Башнефть-Новойл” газрын тосны үйлдвэрт цохилт өгсөн гэдгийг сануулжээ. Эдгээр довтолгоо нь “дайныг дипломат арга замаар зохицуулах боломжийг бэхжүүлнэ” хэмээн Володимир Зеленський мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Moscow Times, Euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...