Thursday, October 8, 2026

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

Date:

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар БНСУ-д албан томилолтоор ажиллаж, БНСУ-ын Үндэсний Соёлын өвийн захиргааны дарга Хо Мин, Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог, Үндэсний ордон музейн захирал Бэ Мин Сон тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийжээ.

Уулзалтаар ирэх есдүгээр сард БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж, “Чингис хаан” Үндэсний музейн багтай хамтран усан доорх малтлага, судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлэх төлөвлөгөөт газарт тандалт судалгаа хийхээр тохиролцсон байна.

Талууд соёлын өвийн салбарт хамтран ажиллах, усан доорх археологийн судалгаа хийх болон тусгай үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр тодорхой шийдвэрт хүрч, ирэх оны 11 дүгээр сард “Чингис хаан” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд зохион байгуулахаар тохиролцож, бэлтгэл ажилдаа оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...