Thursday, October 8, 2026

Доналд Трамп, Володимир Зеленьский нар уулзжээ

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський нарын уулзалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаалттай, нэг цаг орчим үргэлжилжээ.

“Ерөнхийлөгч Трамптай уулзлаа. Украинчуудын амь насыг хамгаалах, энх тайвныг тогтоохын тулд бидэнтэй хамт хийж байгаа бүхний төлөө баярлалаа” хэмээн Володимир Зеленський уулзалтын дараа Телеграм хуудсандаа бичжээ.

Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мэдэгдэл хийн, уулзалтыг “нааштай, үр дүнтэй” хэмээсэн байна. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнээр, уулзалтын үеэр хоёр тал Patriot системийн амдан устгагч пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцжээ. Уулзалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг аль аль тал өгөөгүй байна.

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзахаас өмнө холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Reuters агентлаг мэдээлэхдээ АНУ, Украин улсын албаны этгээдүүд ОХУ-тай агаарын орон зайд эвлэрэл зарлах, өөрөөр хэлбэл хоёр тал агаарын цохилтоо зогсоох талаар хэлэлцсэн гэж онцолж байв. Түүнчлэн энэ уулзалтаар дипломат хүчин чармайлтыг идэвхжүүлэх шаардлагатай талаар ярилцсан байна.

Эх сурвалж: BBC, Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...