Thursday, October 8, 2026

Ираны эсрэг дайнд Саудын Араб нэгджээ

Date:

Ирак дахь, Ираны дэмжлэгтэй шиитийн бүлэглэлүүдэд өгөх АНУ-ын цохилтод нэгдсэнээрээ Саудын Араб Ираны эсрэг дайнд анх удаа шууд оролцлоо.

Энэ цохилтоос амнө Ираны тал Иордани дахь Америкийн баазуудыг пуужингаар харвасан бөгөөд үүний хариуд АНУ, Саудын Араб хамтран Ирантай холбоотой бүлэглэлүүдэд цохилт өгсөн байна.

Энэ цохилтын улмаас Ираны 20 орчим цэрэг, техникийн зөвлөх амиа алджээ.

Шиитийн бүлэглэлд өгөх энэ цохилтыг урьдчилан Иракийн Засгийн газартай зөвшилцсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн бол Ирак улсын Ерөнхий сайд Али аз-Заиди үүнийг үгүйсгэж, Америк, Саудын Арабын ажиллагааг “байж болшгүй түрэмгийлэл” хэмээжээ.

Түүнчлэн Иран улс энэхүү цохилтыг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл, Ойрх Дорнодод дайныг тэлэх АНУ, Израилын стратегийн нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.

Бүс нутагт нөхцөл байдал дахин хүндэрсэн нь газрын тосны үнэд нөлөөлж, Brent газрын тосны үнэ 5 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: The Moscow Times, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...