Thursday, October 8, 2026

ОХУ-д түлшний зах зээл тогтворжиж байна

Date:

ОХУ-д түлшний хангамж тогтворжиж, шатахуун түгээх газрууд борлуулалтын хязгаарлалтаа аажмаар цуцалж эхэлжээ.

Хязгаарлалтыг бүрэн цуцлаагүй бүс нутгуудад нэг удаа олгох шатахууны хэмжээг нэмсэн байна. Тухайлбал, өмнө нь нэг удаад 30 литр бензин олгож байсан бол одоо энэ хэмжээг 50 литр болгон нэмжээ.

Нөхцөл байдал ийнхүү сайжирсан нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар дуусаж, үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хэдийгээр эерэг өөрчлөлт гарч байгаа ч бензин борлуулалтад тавьсан хязгаарлалтыг 10 дугаар сараас нааш бүрэн цуцлах боломжгүй гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь түлш хангалттай нөөцлөх, улирлын эрэлтийн савлагаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж.

Эх сурвалж: Lenta.ru, sib.ru

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...