Thursday, October 8, 2026

Иран Украины харилцаа хурцадлаа

Date:

Өчигдөр буюу 7-р сарын 26-нд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Украины тал Ираны худалдааны хөлөг онгоц руу халдлага хийсний улмаас багийн нэг гишүүн амиа алдсан нь НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг гэж мэдэгдэв.

Тэрээр уг халдлагыг Израилийн зөвшөөрөлтэйгээр Европыг дайнд татан оруулах зорилгоор үйлдсэн гэж мэдэгдэв. Тэрээр Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай тус тус утсаар ярьж, Украины үйлдэлд “хариу өгөхгүй байж чадахгүй” гэдгийг онцлов.

Иран Исламын Бүгд Найрамдах Улсын телевиз 26-ны орой Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей АНУ Иранд мэдээлэл дамжуулж байгаа ч Ираны тэргүүлэх чиглэл бол үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн Ираны ард түмнийг АНУ-ын үйлдсэн “дайны гэмт хэрэг”-ээс хамгаалах явдал гэж мэдэгдсэн тухай мэдээлэв.

Украины цэргийнхэн 25-нд Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг онгоц руу халдсаныг Иран эрс эсэргүүцэж, Иранд суугаа Украины түр үүрэг гүйцэтгэгчийг дуудан уулзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...