Thursday, October 8, 2026

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

Date:

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд Али аз-Зейдигээр дамжуулан өгсөн ч Иран улс татгалзсан гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр The New York Times (NYT) мэдээлжээ.

NYT сонины мэдээлснээр, Ормузын хоолойн хяналтын асуудлыг шийдэж чадахгүй түр хугацааны хэлэлцээ хийх сонирхолгүй гэж Иран улсын албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр АНУ, Израил хамтран Иран улс руу довтолсноор бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан. Улмаар 06 дугаар сарын 17-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гал зогсоосон ч талууд нэгнээ гал зогсоох горимыг зөрчсөн гэж буруутгаж, 07 дугаар сарын 08-ны өдөр АНУ цохилтоо дахин сэргээсэн юм.

Эх сурвалж: NYT, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...