Thursday, October 8, 2026

Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ

Date:

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 4 ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 35 гишүүн ажиллаж, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллажээ.

Ажлын хэсгүүд санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 27 дугаар тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 53 дугаар тогтоолыг УИХ-аар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ.

Хяналт шалгалтын газраас Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ерөнхий хяналтын сонсголыг 2 удаа зохион байгуулан, сонсголын тайлан, санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 52 дугаар тогтоолыг баталсан байна.

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 182 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгчээ.

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээрх  ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Малчин телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 163 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...