Saturday, August 22, 2026

SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа 2.5 сая малыг бүрэн дархлаажуулжээ

Date:

-Энэ сарын 25-нд ОХУ-аас SAT-1-ийн 2 сая тун вакцин орж ирнэ-

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4075 толгой мал, амьтныг устгалд хамруулжээ.

БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулсан байна. Ховд аймагт 2026 оны 06 дугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт 2026 оны 07 дугаар сарын 08-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

Хоёр хоногийн дараа буюу 07 дугаар сарын 25-нд ОХУ-аас шүлхий өвчний SAT-1 хэвшлийн 2 сая тун  вакцин орж ирэх бөгөөд Баян-Өлгий, Ховд аймгийн үлдсэн сумдын малыг бүрэн вакцинжуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...