Thursday, October 8, 2026

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Date:

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) өөрийн хувийн цуглуулгаас Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”– ийн 40 метр урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд  гардуулан өглөө.

Энэхүү хуйлмал бичиг нь 1274, 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгагийн захиалгаар зуруулан бүтээсэн түүхэн эх сурвалж бөгөөд 13-р зууны үеийн Монгол–Японы харилцаа, цэрэг зэр зэвсгийн түүх, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм.

Тус бүтээлийг Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар олон нийтэд сурталчлан таниулах  зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Хархорум музейн захирал Т.Баяраад албан ёсоор хүлээлгэн өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...