Thursday, October 8, 2026

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Date:

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Монгол-Тажикистаны бизнес форум”-ыг дугуй ширээний уулзалт хэлбэрээр зохион байгууллаа.  

Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Тажикистаны Хөрөнгө оруулалт, төрийн өмчийн удирдлагын улсын хорооны дарга Султон Рахимзода нар нээж үг хэллээ.  

Уулзалтын үеэр Монгол, Тажикистаны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан танилцаж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов.

Энэ үеэр МҮХАҮТ болон Тажикистаны “Тажинвест” байгууллага хоорондын хамтын ажиллагааны Замын зураглалд гарын үсэг зурлаа. Мөн “Прайм Номадик Мийт” ХХК, “Нью Тех Мандала” ХХК, “ПАК Мийт” ХХК Тажикистаны “Лесинвест” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд шинэ алхам хийлээ.   

Мөн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, B2B уулзалт хийлээ. Дугуй ширээний уулзалтад хоёр талаас 60 орчим бизнесийн төлөөлөл оролцлоо. 

Манай улс Тажикистанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...