Thursday, October 8, 2026

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, Мбаппе “Алтан шаахай” хүртлээ

Date:

АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр хожиж, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Харин Францын шигшээ багийн Килиан Мбаппе 10 гоол оруулсан амжилтаар уг тэмцээний “Алтан шаахай” шагналыг хүртэв.

Испанийн шигшээ 2010 оны ДАШТ-д түрүүлж байсан бол энэ удаа 2026 оны ДАШТ-д түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

Энэхүү ялалтын дараа Испанийн шигшээ баг тоглолтын үндсэн цагт 38 тоглолт дараалан хожигдоогүй амжилт үзүүлж, Европын багуудын хамгийн урт хожигдолгүй цувралын шинэ дээд амжилтыг тогтоов. “Улаан фури” энэ удаагийн тэмцээний турш ердөө нэг гоол алдсан нь ДАШТ-д түрүүлсэн багуудаас нэг тэмцээнд хамгийн цөөн гоол алдсан шинэ рекорд болжээ.

Шигшээ тоглолтоос өмнө найман гоолтой байсан Лионель Месси энэ удаа гоол оруулж чадаагүй тул Килиан Мбаппе нийт 10 гоолтойгоор ДАШТ-ий “Алтан шаахай”-н эзэн болов. Испанийн шигшээ багийн Родри тэмцээний шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс АНУ, Канад, Мексик улсуудад явагдсан бөгөөд анх удаа 48 баг оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...