Thursday, October 8, 2026

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

Date:

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ гарчээ. Хаврын чуулган 2026 оны 3-р сарын 15-нд нээлтээ хийж, 7-р сарын 3-нд өндөрлөсөн. Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралджээ.

Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталсан байна.

Ирцийн нэгдсэн мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 15 удаа, УИХ-ын гишүүн Ц.Туваан 7 удаа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 6 удаа буюу хаврын чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалсан байна. Тэдний араас УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батсуурь, А.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Мөнхбат нар 3-4 удаагийн таслалттай удаалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...