Saturday, November 23, 2024

Шинэ хэлбэрийн коронавирусын эх үүсвэрийг тогтоогоогүй байна

Date:

БНХАУ-ын Хүбэй мужид шалтгаан нь үл мэдэгдэх уушгины хатгалгааны халдвар гарсны дараа тус улсын Эрүүл мэндийн үндэсний зөвлөл Хүбэй муж, Ухань хотын удирдлагуудтай хамтран халдварын дэгдэлтийг тогтоон барих, сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа ажээ. 2020 оны нэгдүгээр сарын 8-нд, шинэ хэлбэрийн коронавирус энэ удаагийн халдварын эх үүсвэр гэдгийг эхний шатанд нотолсон байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний зөвлөл бүх Хятадын олон мужид ажлын хэсэг томилж, халдвараас сэргийлэх ажлыг удирдаж байгаа юм байна. Мөн олон улсын хамтын ажиллагаа, харилцааг нэмэгдүүлж, ДЭМБ-тай шинэ хэлбэрийн коронавирусны генийн дарааллын бүтцийг цаг тухайд нь хуваалцсан бөгөөд халдвартай тэмцэж буй ажлыг ДЭМБ сайшаан дэмжжээ.

Өдгөө вирусийн халдварыг тогтоон барьж, сэргийлж болохуйц хүрээнд байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ шинэ хэлбэрийн коронавирусын халдварын эх үүсвэр хараахан олдоогүй, вирусын халдварлах замыг бүрмөсөн мэдэж чадаагүй, вирусийн өөрчлөлтөд нягт хяналт тавих шаардлагатай байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...