Thursday, October 8, 2026

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Date:

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Чингис хаан” Үндэсний музей, Их Британийн Эзэн хааны зэвсгийн музейтэй (Royal Armouries Museum) хамтран “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Лийдс хотноо нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар оролцов. Академич С.Чулуун хэлсэн үгэндээ, “Их эзэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй таниулах, нүүдэлчдийн соёлыг сурталчлах, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ үзэсгэлэнгийн ач холбогдол оршиж байна” хэмээн онцоллоо.

Тус үзэсгэлэнд “Чингис хаан” Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь болон Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэсэн юм.

Дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтарсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй үйл явдал болж байна. Энэхүү үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын түүх, соёлын өвийг Европын үзэгчдэд гүнзгийрүүлэн таниулж, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...