Дэлхийн аварга шалгаруулах рапид, блиц төрлийн тэмцээн Хонконгод эхэллээ. Энэ жил Монгол Улсаас хоёр баг эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар “Миний хувьд WR Chess багийн бүрэлдэхүүнд тоглож байгаа ч энэ тэмцээний хамгийн том бахархал бол Монголын шилдэг шатарчидтайгаа нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн оролцож байгаа явдал юм. Монголын багууд маань өнгөрсөн жил дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан. Энэ жил ч гэсэн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн Монголынхоо нэрийг өндөрт өргөхөөр тоглоно. Та бүхэн минь тоглолтуудыг үзэж, Монголын багуудаа дэмжээрэй. Бяцхан хүүхдүүдээс эхлээд ахмад үе хүртэл шатрын гайхамшгийг хамтдаа түгээцгээе. Урагшаа Монгол!” хэмээн нүүр номдоо бичжээ.

