Thursday, October 8, 2026

Д.Энхманлай “Тунис 2026” гран при-гээс хүрэл медаль хүртлээ

Date:

Бүгд найрамдах Тунис улсад болж буй “Тунис 2026” пара хөнгөн атлетикийн дэлхийн гран при тэмцээний тэргэнцэртэй 100 метрийн зайн уралдаанд Хэнтий аймгийн харьяат тамирчин Пүрэвцогийн Энхманлай амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. Ийнхүү тэрбээр Азийн их наадамд оролцох эрхээ авлаа.

“Тунис 2026” гран при тэмцээнд 58 улсын 500 гаруй тамирчин хурд хүчээ сорьж байгаа юм. Манай тамирчин П.Энхманлай хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Өдий хүртэл надад болон Монголын Пара хөнгөн атлетикийн хөгжил дэвшилд бүхнээ зориулаж яваа ачит Б.Батдорж багшдаа насан туршдаа талархъя. Уул, ус, хангай дэлхийдээ даатган залбирч суугаа аав, ээж, гэр бүлдээ хайртай шүү. Мөн төрөлх нутаг Д.Аюурбунь даргатай Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн БТСГ, Спорт хороо, дэмжин тусалдаг бүх хүнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Итгэл алдахгүй илүү хичээсээр байх болно” хэмээн нүүр номдоо сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...