Thursday, October 8, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдэл “Barrick Mining” корпорацитай хамтарч ажиллах талаар санал солилцов

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай алт, зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Barrick Mining Corporation-ийн Хайгуул хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Joel Holliday тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг хэрэгжүүлж буйг танилцууллаа. Уулзалтаар:

▪️”Эрдэнэс Критикал Минералс”, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй алт, зэсийн хайгуулын төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар

▪️Barrick Mining Corporation-ийн дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт, уурхайн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

📌Barrick Mining Corporation нь 1983 онд байгуулагдсан, Канадын Торонто хотноо төвтэй, олон улсын хэмжээний “Tier-One” ангиллын өндөр чанартай ордуудыг эзэмшдэг дэлхийн тэргүүлэх уул уурхайн компани юм.

📌Дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2025 онд 17 тэрбум ам.долларын орлого олжээ.

Дэлхийн олон орон алт зэсийн стратегийн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын тэргүүлэх компаниудын технологи, туршлагыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалт татах замаар баялгийн сангийн орлогоо өсгөж, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрдээ хүртээж байна.

Алтны төслүүдээ урагшлуулж, Үндэсний баялгийн санг арвижуулан, иргэдийн хуримтлал, орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...