Thursday, October 8, 2026

Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тахих ёслол энэ сарын 23-ны өдөр болно

Date:

Монгол түмний төрт ёс, түүх соёлын үнэт өв болсон Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн ёслолын ажиллагаа XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн зуны Хөх морь сарын шинийн 8-ны өдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хамбын эрээн дэх Дурсгалын гэрэлт цогцолборт зохион байгуулагдана.

Тахилгын хүрээнд 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд бөө мөргөлийн болон бурхны шашны зан үйл, ном хурлууд үйлдэгдэх бөгөөд 06 дугаар сарын 23-ны өдрийн 11:40 цагт Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн ёслолын ажиллагаа болно.

Мөн 13:30-14:30 цагийн хооронд Хэнтий аймгийн зүгээс тахилгад хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, иргэдэд Бурхан Халдун хайрхны хишиг хүртээнэ.

Иймд ард иргэд, сүсэгтэн олон та бүхнийг Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн ёслолд өргөнөөр оролцож, хийморь сүлдээ сэргээн, нутгийнхаа ариун дагшин хайрханд сэтгэл зүрхээ даатгахын урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...