Thursday, October 8, 2026

Япон эрдэмтэн 50 жилийн судалгааны үр дүнд гарган авсан “Чингис Голд” сортын цагаан будаагаа Монголд туршилтаар тариалж байна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголд “Чингис Голд” будааны тариалалтыг сэргээх туршилтын төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

Японы үржүүлэг судлаач, эмч, 90 настай Оритани Такаши 50 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд хэт эрт боловсрох жапоника цагаан будааны “Чингис Голд” сортыг гарган авчээ. Тэрбээр уг шинэ сортын цагаан будаагаа энэ жил Төв аймгийн Аргалант суманд туршилтаар тариалаад байгаа юм байна. Төслийн багийнхан “Чингис Голд” сортын цагаан будааны онцлог болон туршилтын төслийнхөө явцыг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Чингис Голд” сортын цагаан будааг Африк болон Непалын уулархаг бүсэд ургуулдаг цагаан будааны сортыг эрлийзжүүлэн гаргаж авсан байна. Монголын богино зуны улиралд тохирсон хүйтэнд тэсвэртэй, хэт эрт боловсрох онцлогтой энэ сортын үрийн будааны тариалалт амжилттай болбол цаашид үргэлжлүүлэн тогтвортой тариалалт хийхээр төлөвлөжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ХХААХҮЯ-ны зүгээс “Чингис Голд” сортын цагаан будааны туршилтын тариалалтын төслийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Туршилт амжилттай болж, эхний үр дүн гарсны дараа уг төслийг “Жайка” олон улсын байгууллагаас Монголд хэрэгжүүлж буй зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөлтэй уялдуулах боломжтой гэдгийг мөн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...