Thursday, October 8, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдэл “Posco international” корпорацитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын шинэ зам нээлээ

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНСУ-ын аж үйлдвэрийн тэргүүлэгч “POSCO” группийн “POSCO International” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин нар хамтын ажиллагааны санамжбичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд уул уурхай, эрчим хүч, чухал ашигт малтмал боловсруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав. “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай: “Ойрын хугацаанд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, БНСУ-ын дэвшилтэт технологи, инженерийн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

“POSCO International” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин: “Хоёр улсын ашигт малтмалын салбарын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах санамж бичиг байгуулсныг онцлоод чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

1968 онд байгуулагдсан “POSCO” групп нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн томоохон тоглогч болоод байна. 51 улсад 128 салбар, төлөөлөгчийн газартай бөгөөд олон улсын худалдаа, эрчим хүч, цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээ, хөдөө аж ахуй, био материалын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...