Thursday, October 8, 2026

Багануурын нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдэл, Нийслэлийн удирдлагууд уулзаж, Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх Нүүрс-Пиролизын үйлдвэрийн төслийн явц, технологийн туршилтын үр дүн, цаашдын алхамын талаар санал солилцлоо.

Уулзалтаар төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээгдэхүүний урт хугацааны худалдан авалт, борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, бодит үр дүн гаргахаар тохиролцов.

Нүүрс-пиролизын үйлдвэр нь Багануурын хүрэн нүүрсийг гүн боловсруулж, өндөр нэмүү өртөг шингэсэн хагас кокс болон дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх Монгол Улсын нүүрс-химийн салбарын анхны төсөл юм.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон технологийн туршилтууд амжилттай хийгдэж, цаашдын ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаж байна.

  • Төсөл бүрэн хэрэгжсэнээр:
  •  Нийслэлийн хэрэглээг хангах 600 мянган тонн хагас коксжих түлшийг дотооддоо үйлдвэрлэж, импортын хамаарлыг бууруулна
  •  Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулна
  •  Багануур болон бүс нутагт 400 гаруй шинэ ажлын байр бий болно
  •  Багануурын уурхайн ашиглалтын хугацаа уртасч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ
  •  Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэлийн шинэ салбар хөгжих суурь тавигдана

Багануурын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэхүү стратегийн төслийг яаралтай эрчимжүүлж, бодит бүтээн байгуулалтыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...