Thursday, October 8, 2026

Таван аймагт түүхий эд, арьс, ширийг хаягдалгүй бэлтгэн нийлүүлэх тогтолцоог энэ сард эхлүүлнэ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг тодорхой тооцоо судалгаа хийж, эхний ээлжид 5 аймгийг сонгон, түүхий эд бэлтгэлийн төв байгуулан, малын түүхий эд, арьс, ширийг хаягдалгүй бэлтгэн, нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр болсон.

Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, судалгаа хөгжлийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод хамтран зүүн бүсийн аймгуудад түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, түүхий эдийн нөөц, боломжийг үнэлэх зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа. Цуврал уулзалтад зүүн бүсийн аймгуудын холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл хамрагдаж, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, боломжийг тодорхойлж, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан түүхий эдийн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцов.

Мөн Хөвсгөл, Архангай аймгийн холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөллийг хамруулсан “Зун, намрын улиралд арьс, ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудаас гадна “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс шир боловсруулах үйлдвэрүүд оролцсон нь онцлог байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...