Thursday, October 8, 2026

Өнөөдөр уулархаг нутгаар цас орно

Date:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

2026 оны 06-р сарын 03-наас 2026 оны 06-р сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

   03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд нутгийн зарим газраар, 6-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 05, 06-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...