Thursday, October 8, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ жил 1.2 сая мод тарина

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, манлайлан оролцож буй “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ жил 1.2 сая мод тарихаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 28-р хороо, Улиастайн гүүрнээс Хужирбулан явах замын урд талд байх олон улсын “Эко” цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод тарьж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг моджуулж, засч тохижуулан олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулав.

“Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцлагатай уул уурхайг үлгэрлэж, 2030 он хүртэлх хугацаанд нийт 291.5 сая мод тарих амлалт өгч, “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл гурван мод тутмын нэгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олон тарих юм.

Тарьсан мод бүрээ ургуулахын төлөө мэргэжлийн компаниудтай хамтарч, арчилгаа усалгааг хариуцуулах, орон нутгийн иргэдийг харуул хамгаалалтын ажилд татан оролцуулах зэргээр хүчин чармайлт гаргаж байна.

Тарьчихаад мартах биш тарьсан модоо хамгаалж, тогтмол арчилдаг соёл бий болгох замаар байгаль орчны тэнцвэр хадгалах, цөлжилтийг сааруулах, ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...