Thursday, October 8, 2026

Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог бүртгэж авлаа

Date:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой-XXXIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 2021-2025 онд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар (2026.05.28) хэлэлцэж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авах шийдвэр гаргалаа.

“Тавантолгой-XXXIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд “Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК-ийн хамтарсан компани болох “Метан Газ Ресурс” ХХК хайгуул хийж байна. Хайгуулын үр дүнд “Тавантолгой-XXXIII” гэрээт талбайн Улаан нуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг тооцоолж тогтоосон нь Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн үйл явдал боллоо.

Нүүрсний давхаргын метан хий нь эрчим хүчний шилжилтийн үед эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангахад ашиглах боломжтой цэвэр түлшний эх үүсвэр бөгөөд “Тавантолгой-XXXIII” төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг бүрдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...