Friday, October 9, 2026

БНХАУ, ОХУ олон туйлт ертөнцийн тухай тунхаглал гаргажээ

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 05 дугаар сарын 20-ны үдэш айлчлалаа өндөрлүүлэн, Бээжингээс хөдөлжээ.

Лхагва гарагийн өглөө БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчдийн төгсгөлийн шатны хэлэлцээ болж, 40 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Хоёр талын хэлэлцээний шинэ шатанд иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтарсан мэдэгдэлд талууд гарын үсэг зуржээ. Түүнчлэн Ши Жинпинь, Владимир Путин нар олон туйлт ертөнцийн тухай тунхаглал гаргасан байна. Энэ тунхаглалд тусгаар улс орнуудад дарамт шахалт үзүүлэхийг эсэргүүцэж байгаа талаар тусгагджээ.

Айлчлалын үеэр хүрсэн өөр нэг тохиролцоо нь визгүй зорчих журмыг 2027 онд үргэлжлүүлэх, Оросын эрчим хүчний түүхий эдийг БНХАУ-д нийлүүлэх асуудал байв.

Эх сурвалж: Ведомости, Xinhua

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...