Friday, October 9, 2026

Чэндү хот 2027 оноос нисдэг автомашиныг нийтийн тээвэрт ашиглаж эхэлнэ

Date:

БНХАУ-ын Чэндү хотод очсон хүн ирээдүйн тээврийн хэрэгсэлд сууж үзэж болно. Энэ нь нисдэг автомашин. AE200 гэж нэрлэдэг уг автомашин Хятадын “Жи ли” брэндийн бүтээгдэхүүн юм байна. Онцлог нь цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, 4-6 хүн суух боломжтой, 200 км нисэж, цагт 248 км хурдална. Чэндү хотын төвөөс “Тиян фү” онгоцны буудал хүртэл машинаар түгжрэлтэй үед цаг гаруй явдаг бол үүгээр ердөө 15 минут зорчино.

Тэгвэл нисдэг машинд суухад ямар мэдрэмж төрөх вэ? Нисэх онгоцны дуу чимээ 105 децибел буюу яг хөдөлгүүр дээр сууж байгаа мэт байдаг. Харин энэ машин ердөө 60 децибел, хурдны галт тэрэгнээс ч чимээ анир багатай. Мөн ухаалаг кабинтай.

Энэхүү нисдэг автомашин 2026-2027 онд албан ёсны зөвшөөрлөө авч, дараа нь жинхэнэ арилжааны чиглэлийн үйлчилгээнд орох юм байна. Үнэ нь ойролцоогоор тусгай таксинаас 2-3 дахин үнэтэй байх аж. Ер нь бол цаг, орон зайг маш их товчилно. Энэ бол шинжлэх ухааны зөгнөлт кино биш бодит амьдрал гэдгийг нисдэг машинд суух үедээ мэдрэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...