Friday, October 9, 2026

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Date:

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар Бээжин хотноо хэлэлцээ хийлээ. Тэд энэ хэлэлцээний үеэр Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагаа, худалдаа, эрчим хүчний асуудлуудыг хөндөн ярилцсан байна.

“Хятад-Оросын харилцаа энэ түвшинд хүрсэн шалтгаан нь бид улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж чадсан явдал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпинь уулзалтын эхэнд мэдэгджээ.

Үүний хариуд Владимир Путин ОХУ, БНХАУ-ын харилцаа дэлхий дахины тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болдог хэмээсэн байна. Түүнчлэн Ойрх Дорнод дахь нөхцөл байдлаас үүдэлтэй доголдлын үед ОХУ эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай нийлүүлэгч хэвээр байгааг онцолжээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр эрчим хүч, тэр дундаа “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хөндөн ярилцана гэж шинжээчид таамаглаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Иран дахь хурцадмал байдлаас үүдэлтэй хомсдол ОХУ-ын талд ашигтайгаар эргэж, тус улс Хятадад урт хугацаанд хий нийлүүлэх төслийг урагшлуулж магадгүй аж. Гэхдээ БНХАУ нэг эх үүсвэрт найдалгүй, нийлүүлэлтийн олон сувагтай болох стратеги баримталж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Ведомости, DW

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...