Friday, October 9, 2026

Дарханы төмөрлөгийн үйлдвэр улс орон нутгийн төсөвт ₮246.6 тэрбум төвлөрүүлж, “Чингис хаан” Үндэсний баялгийн санг ₮75.6 тэрбумаар арвижуулжээ

Date:

Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигчид хэлэлцдэг. Энэхүү зохицуулалтын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Тус компани 2025 онд 33.6 мян.тн ган бүтээгдэхүүн, 2,380.0 мян.тн экспортын баяжмал үйлдвэрлэжээ.

Экспортын тээвэрт тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэснээр экспортын хэмжээ 2.4 сая тоннд хүрч, 593.1 тэрбум төгрөгийн орлого олж, татварын дараах үзүүлэлтээр 50.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-аас Хуст-Уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлээс Улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж, хөгжлийг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлж, баялгийн өгөөжийг арвижуулах чиглэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...