Friday, October 9, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Самрук-Казына” баялгийн сангийн гүйцэтгэх захирал Нурлан Жакуповтой уулзжээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын “Самрук-Казына” үндэсний баялгийн сантай “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Самрук-Казына”баялгийн сангийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Нурлан Жакуповтой уулзлаа.

Уулзалтаар хоёр тал алт, зэс, газрын ховор элементийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулахаар болов.

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн өмчит компаниудад засаглалын шинэчлэл хийх болон хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...