Thursday, July 9, 2026

АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэллээ

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын онгоц Вашингтоны цагаар мягмар гарагийн үдэш БНХАУ-ын зүг нисжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д 2017 оноос хойш айлчилж буй анхны тохиолдол юм. 2017 онд мөн л Доналд Трамп Ерөнхийлөгчтэй байхдаа тус улсад айлчилж байв.

Гурван өдөр үргэлжлэх айлчлалын гол өдөр нь 05 дугаар сарын 14 байх аж. Энэ өдөр Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хамтдаа Тэнгэрийн сүмд зочилсныхоо дараа хүлээн авалтад оролцох аж. Хоёр талын хэлэлцээ маргааш өдөр нь ч үргэлжлэх юм байна.

Доналд Трамп айлчлал хийхээр мордохын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ши Жиньпинийг хүндэлж явдгаа илэрхийлсний дээр энэ удаагийн айлчлал хоёр талд нааштай үр дүн авчирна хэмээн мэдэгджээ. Доналд Трамп АНУ болон БНХАУ-ыг “их гүрэн” хэмээгээд, хэлэлцээний үеэр хамтын худалдааны асуудал зэрэг олон талт асуудлыг хөндөн ярилцана хэмээсэн байна. Тэр дундаа Ираныг тойрсон нөхцөл байдал, Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндөх аж.

Энэ удаагийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Tesla компанийн тэргүүн Илон Маск, Apple -ийн Тим Кук зэрэг томоохон бизнесменүүд багтсан байна.

Эх сурвалж: The Washington Post, Reuters

Гэрэл зураг: Getty Images

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...