Thursday, July 9, 2026

Бүгд найрамдах Энэтхэг улстай жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Date:

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Идэрбат Монгол, Энэтхэг хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон ч шашин, соёлын хоёр мянга гаруй жилийн уламжлалт харилцаа, хэлхээ холбоотой бөгөөд хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд хөгжүүлээд 11 жил болж буй гэдгийг онцлов. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тэр тусмаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бүх талаар хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа.

Тухайлбал, дэлхийд сайн жишиг болсон Энэтхэгийн хөдөө аж ахуйн хоршооллын туршлагыг монголчуудад судлах сонирхолтой байгаа, түүнчлэн хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн экспортлох, төрийн албан хаагчдыг сургах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд ноён Атул Малхари Готсурве Монгол, Энэтхэг хоёр улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, газар тариалангийн салбарт хамтарсан судалгаа хийх тодорхой зэрэг саналууд хэлэв.

Уулзалтаар 2019 онд байгуулсан Монгол, Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн баталж, энэ хүрээнд тодорхой ажлууд төлөвлөж, үр дүнтэй хамтран ажиллах, салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, Монгол, Энэтхэгийн хоршооллын салбарын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...