Thursday, July 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Компани зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан борлуулалтын уян хатан бодлого хэрэгжүүлж, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулснаар 2026 онд нүүрсний экспорт болон борлуулалтын үзүүлэлт тогтмол өсөлтөө хадгалж байна.

2026 он гарснаар нийт 132 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 610.3 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн борлуулалтыг хийлээ. Олборлолт, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг зузаатгах, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...