Friday, October 9, 2026

Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгууд, Хархорум хотын эдэлбэр газрын нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүллээ

Date:

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.05.06)-ийн хуралдаанаар Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт болон Хархорум хотын эдэлбэр газарт нийт 11853.51 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 3.а-д “тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.4.13-т “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Энэхүү тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс одоо байгаа нийт тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Ийнхүү атар газрыг тариаланд ангилалд шилжүүлснээр Газрын нэгдмэл санд бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.28 сая га-д хүргэж, Хүнсний хувьсгал, “Атар IV” аян, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж, томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...