Thursday, July 9, 2026

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

Date:

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд зохион явуулдаг тэтгэлэгт уралдааны ялагч тодорлоо. Энэхүү уралдааныг жил бүрийн гуравдугаар сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зарладаг.

Уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү”, “Бид”, “Үнэн бүдгэрсэн медиа” зэрэг сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байсан бол энэ жил нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийтлэлийн уралдаан болгон өргөжүүлсэн. Улмаар “Монгол” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд нийтлэлийн уралдаан зарласан. Харин хоёрдугаар шатанд түрүү жил Mojo бүтээлийн уралдаан зарлаж байсан бол энэ жил цахим контент бүтээх даалгавраар өрсөлдүүлж, шилдэг оюутнуудыг шалгаруулжээ.

Уралдаанд сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудаас 40 бүтээл ирүүлсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд есөн оюутан шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 13 дахь удаагийн уралдааны тэргүүн байрын эзнээр СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшний оюутан Отгонбаярын Дэлгэрхишиг шалгарч, бүтэн жилийн оюутны тэтгэлгийн эзэн болов. Мөн,

  • СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүлзүй гуравдугаар дамжааны оюунтан Ц.Мөнхжаргал
  • Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн хоёрдугаар курсын оюутан Энхтүвшингийн Өгөдэй
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хоёрдугаар курсын оюутан Саруулмэндийн Эгшиглэн
  • Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн гуравдугаар түвшний оюутан Хүрэлбаатарын Хатанзориг
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Дэмбэрэлдорж Дэрэм нар тусгай байрын шагнал хүртлээ.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 13 жилийн хугацаанд 14 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 55 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжихэд зориулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...